Загвар зохион бүтээгч К.Лагерфельдын муур жилд 3 сая евро олдог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-15 17:18:30

БЕРЛИН. /АР/. Германы алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын "Шупет" хэмээх муур өнөөдөр зургаан нас хүрч байна.

Цахим ертөнцийн од энэ муур өөрийн гэсэн тодотголтой хэд хэдэн брэнд акссесуарыг  эзэмшигч бөгөөд жилд 3 сая еврогийн орлого олдог аж.

XXI зууны эхээр загвар зохион бүтээгчдийн хувьд хүндхэн үе байв. Учир нь тэд бүтээлээ толилуулж байсан ч тэр бүр олны таашаалд нийцэхгүй байжээ.

Хүмүүс загвар зохион бүтээгчдийн гараа гаргаж урласан хэв маягуудыг сонирхохоос илүүтэй орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглаж үйлдвэрлэсэн загваруудад илүүтэй нүд унагааж байв.

Бүх хэлбэр, хэв маяг хэдийнээ хуучирч, шинэ туршилтууд утгаа алдан, хуучин загвар сэргэж байсан үе.

2012 оны нэгдүгээр сарын 16-нд Германы алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын гаргасан шинэ загварууд загварын ертөнцөд тэсрэлт болсон юм.

Буурал үс, хэзээ ч авдаггүй хар нүдний шил бол түүний имиж. К.Лагерфельд загвараа танилцуулах мөчид "Шупет" хэмээх муур олны анхаарлыг татах болсон. Мууранд зориулж Инстаграм, Фэйсбүүк нээсэн бөгөөд 150 мянган дагагчтай.

Муурны насаар зургаа гэдэг нь залуу насанд тооцогддог байна. Энэ богино хугацаанд Шупет муур хэдийнээ хэд, хэдэн брэнд загварын акксесуартай болсон төдийгүй өөрийн гэсэн номтой болоод амжжээ. К.Лагерфельд мууртайгаа гэрлэх хүсэлтэй гэдгээ 2013 онд зарлаж байв.
“Харамсалтай нь хүн амьтантай гэрлэхийг энэ нийгэмд хүлээн зөвшөөрөхгүй. Би мууранд ингэтлээ дурлана гэж хэзээ ч бодож байсангүй” гэж ө
дгөө 80 настай алдарт загвар зохион бүтээгч СNN телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байсан удаатай.

Шупет эзнийхээ хамт дэлхийн шилдэг зочид буудлуудад бууж,  бүхий л загварын шоунд оролцдог байна.

Бараг өдөр бүр “ярилцлага” өгдөг гэхэд хилсдэхгүй. Энэхүү үүргийг “нарийн бичгийн дарга" нь гэгдэх Эшли Чудин гүйцэтгэдэг аж.   

Сонирхуулахад, Ромын эзэнт гүрний үед тухайн үеийн эзэн хаан Калигула морио “өргөмжилж” сенатч болгож байсан түүх бий. 


Холбоотой мэдээ