ОХУ-ын сөнөөгч нисэх онгоцыг эмэгтэй хүмүүс жолоодох боломжтой боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-14 10:48:22
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Агаарын цэргийн хүчний сөнөөгч нисэх онгоцуудыг дэлхийн II дайнаас хойш анх удаагаа эмэгтэй нисгэгчид жолоодох боломжтой болж байна.

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Агаарын цэргийн хүчинд эмэгтэйчүүд элсэх сонирхолтой байгаа тухай хэдэн зуун захидлыг бид хүлээн авч, энэ асуудлыг ярилцсаны эцэст эмэгтэй нисгэгчдийг Агаарын цэргийн хүчинд авахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа” гэв.

Эхний ээлжинд 15 эмэгтэйг нисгэгчийн сургалтанд хамруулахаар болсон байна. Сургалт энэ оны 10 дугаар сард эхэлнэ гэж сайд С.Шойгу хэллээ.

Дэлхийн II дайны үед Оросын эмэгтэй нисгэгчдийг “Сталины шонхрууд” гэдэг байв. Харин Германы цэргүүд тэднийг “Шөнийн шулмасууд” гэдэг байжээ.


Оросын сөнөөгч нисэх онгоцны эмэгтэй нисгэгчдийн шинэ үеийг Краснодарын цэргийн нисэхийн дээд сургуульд бэлтгэж сургах аж.

Г.Доржханд
Холбоотой мэдээ