“Galaxy S8 Active” энэ долоо хоногт худалдаанд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-08 15:05:51
СӨҮЛ. /Reuters/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Өмнөд Солонгосын “Samsung” корпораци энэ сарын 11-ний баасан гарагт “Galaxy S8 Active” гар утсаа албан ёсоор худалдаанд гаргах гэж байна.

Тус компанийн энэ шинэ бүтээгдэхүүн нь солирон саарал болон титан голд гэсэн хоёр өнгөний сонголттой байх аж. Өнөөдрөөс урьдчилсан захиалга авч эхэлсэн гэнэ.

5.4 инч дэлгэцтэй “Galaxy S8 Active” нь Snapdragon 835 CPU-тай, 4 Гб Рамтай, 65 Гб багтаамжтай аж.

Арын камер нь 12 Мп нягтаршилтай бол нүүрний камер нь 8 Мп гэнэ.

“Galaxy S8 Active”-ийн гол онцлогуудын нэг нь батарей. Энэ ухаалаг гар утас нь батарейны хүчин чадлын хувьд “S8” болон “S8 plus”-ынхаас илүү. “S8” болон “S8 plus”-ын батарей нь 3000мАч ба 3500мАч хүчин чадалтай бол “Galaxy S8 Active”-ийнх 4000 мАч ажээ.

Мөн “Galaxy S8 Active” нь усны хамгаалалтайгаас гадна бат бөхөөрөө бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу талтай. Тодруулбал, энэ ухаалаг гар утас 1.5 м гүн усанд 30 хүртэл минут байхад болон 1.5 м өндрөөс тэгш гадаргуу дээр унагаахад яах ч үгүй гэнэ.

Энэ гар утсыг 849.99 доллароор худалдан авах боломжтой юм байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ