БНХАУ-ын Гүйжөү мужийн удирдлагууд Өвөрхангай аймагт айлчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг нь БНХАУ-ын Гүйжөү мужтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Гүйжөү мужийн Ардын хурлын дэд дарга, мужийн намын дарга Сун Юн Чунь тэргүүтэй албаны бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт айлчилж, Хархорин, Хужирт, Арвайхээр суманд ажиллан, аймагт шинээр баригдах махны үйлдвэрийн бэлтгэл ажил, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын өнөөгийн байдалтай танилцлаа.
Энэ үеэр Өвөрхангай аймаг, Гүйжөү мужтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбарт үр бүтээлтэй хамтрах тухайд хэлэлцэв. Тухайлбал Өвөрхангай аймагт шинээр барьж буй махны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулж малыг эрүүлжүүлэх, малын эмч нарыг үе шаттайгаар сургаж бэлтгэх, махыг экспортод гаргахын зэрэгцээ Гүйжөү мужаас иргэдийг манай аймагт амрах, аялах нөхцлийг судлан хэрэгжүүлэх, аялал жуулчлалын арга хэмжээг байнга явуулахад дэмжлэг үзүүлэхээ төлөөлөгчид хэлэв.

Б.Батчимэг