Аймгийн төвийн хатуу хучилттай 5.2 км замыг хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-08 11:04:18
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт зам засвар арчлалт, зам барилгын ажлууд өрнөж, аймгийн төвийн хатуу хучилттай 5.2 км замын ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөөд байна. 

Мөн Улиастай сум доторх нэг км хатуу хучилттай авто замыг Орон нутгийн хөгжлийн сан, Орон нутгийн замын сангийн 220 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажлыг БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс 24.9 сая ам.доллароор санхүүжүүлэн гүйцэтгэх Засгийн газрын шийдвэр гарч, тендер нь ЗТХЯ дээр зарлагджээ.

Улсын төсвийн 56.7 сая төгрөгийн хөрөнгөөр Тосонцэнгэл сум доторх хатуу хучилттай гурван км авто замын ажлыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км замыг хатуу хучилттай болгох ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих зам барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ