Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь багасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:14:13

Улаанбаатар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багассаныг мэдээллээ.

Тус мэдээлэл өчигдөр хуралдсан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдааны үеэр яригдсан юм. Шуурхай хуралдааны үеэр мөн Налайх хотын Захирагчийн ажлын албаны дарга Н.Ганбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа мэдээлж, нийслэлийн инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд тус хотод ажиллан дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудад ямар зөвлөмж өгснийг ярьж цаашид хийх ажлаа танилцуулав. 

Хотын Ерөнхий менежер Б.Бадрал” Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд болно. Нийслэлийн өнгө төрхөд хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг айл өрх, албан байгууллага бүр ханган цонх хаалгаа дулаалах хэрэгтэйг санууллаа. Цаашид гэр хороолол дундах тохижилт,гэрэлтүүлэг, зам засварын ажилд анхаарч ажиллана. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зөрчиж байгаа газруудын талаар нэгдсэн мэдээлэл гаргах хэрэгтэй гэсэн үүргүүдийг холбогдох газруудад өгчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд