Монгол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнийн хүндэтгэлийн наадам эхэллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-07-27 21:02:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийг бөхийн өлгий нутаг гэдэг. Тиймдээ ч нутгийн бөхчүүд алдар суугаа мандуулсаар улс аймгийн цолтой бөхчүүд нэмэгдсээр байна. Тэдгээрийн нэг нь Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх баяр наадам өнөөдөр эхэллээ. Наадам 3 өдөр үргэлжилж энэ сарын 29-нд дуусна.
Хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ улсын баяр наадамд таван удаа үзүүрлэж, 12 удаа шөвгөрсөн амжилтыг үзүүлж байжээ. Энэхүү наадмыг Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд амжилт үзүүлсэн тамирчдыг мялаах мялаалгатай хамтатгасан байна. Наадмын эхний хоёр өдөр морио уралдуулж, бөхийн барилдаанаа дуусгах юм. Харин 29-нд гар шагайн болон үндэсний сурын харвааг зохион байгуулах ажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ