“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” зохион байгуулна

Монголын мэдээ | Хууль
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:07:28

Хууль зүйн яамны харьяа агентлагууд энэ сарын 07-14-нд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” зохион байгуулах болжээ.

Уг арга хэмжээний хүрээнд УИХ-аас баталсан хууль тогтоомжийг иргэд олон нийтэд  сурталчлах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж.

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” 07-14-ны хооронд доорх байршилд болно.

09 сарын07-нд Баянзүрх дүүрэг -Жуковын хөшөөний урд талбай

09 сарын08-нд Баянгол дүүрэг- Өргөө кино театрын урд талбай

09 сарын 09-нд Сонгинохайрхан дүүрэг- Соёмбо кино театрын урд талбай

09 сарын10-нд Сүхбаатар дүүрэг -Чингисийн талбай

09 сарын 11-нд Чингэлтэй дүүрэг- Тусгаар тогтнолын талбай

09 сарын 14-нд Хан-Уул дүүрэг - Соёлын төвийн байрны урд талбай

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд