Орхоны залуус хөлбөмбөгийн аваргаа шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:05:35

Намрын спорт өдөрлөгийн эхлэл болгож Орхон аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар хөлбөмбөг сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 11-12-ны өдрүүдэд аймагтаа зохион байгуулахаар болжээ.

Тэмцээнийг Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй "Спирт үү? Спорт уу?" аян хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд хөлбөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой аж. Тус аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хөлбөмбөг сонирхогч залуус байгууллага, хамт олон, найз нөхөд, сонирхлоороо нэгдэн өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм.

Мөн үеэр хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямын “Миний л амьдрал” номны нээлт болох аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд