Архангай аймагт усанд осолдох хэрэг гарсаар байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-07-20 12:06:31
Архангай /МОНЦАМЭ/. Энэ зун халалт ихтэй байгаа учраас иргэд нуур голын эрэг дагуу амарч явахдаа усанд осолдох тохиолдол гарсаар байгааг аймгийн ОБГ, ЦГ зэрэг байгууллагаас мэдээлж байна.
Өнгөрөгч наадмын урд удаан амралтын үеэр халуун байсан учраас иргэд гол ус, нуурыг зорьж амарч зугаалах хандлага эрчимжсэн. Энэ үеэр буюу 7-р сарын 15-нд Тариат сумын Цагаан нуур багийн Майхан толгой гэдэг газар нэг иргэн амарч зугаалж яваад усанд осолдсон байна.
Архангай аймгийн хувьд 6-р гарснаас хойш гурван иргэн усанд осолдож амь насаа алджээ. Тодруулбал Төвшрүүлэх сумын Ногоон нууранд 6-р сард хоёр иргэн машинтайгаа орж живсэн байна. Иймд иргэдийг гол устай ойр амрах үедээ анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ