Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд, Мандах, Өргөн, Иххэт, Сайхандулаан зэрэг суманд бороо орлоо.
Дорноговь аймгийн УЦУОША-наас гантай байгаа нутагт бороо оруулахаар үүлэнд зориудаар нөлөөлж буудсан байна. Мөн хур бороо үдээс хойш Сайншанд, Айраг, Алтанширээ, Иххэт суманд үргэлжлэн орж буй.
Албаныхны мэдээлснээр Сайншанд суманд шөнийн 02.00 цаг хүртэл бороо шивэрч орох төлөвтэй. Аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллээс үзэхэд энэ сарын 19,22,23-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх аж. Агаарын температур шөнөдөө 17-22 хэм дулаан, өдөртөө 31-36 хэм дулаан байна.

Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
16 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
17 цаг