Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 96.5 хувь нь дэмжив. Ингэснээр Х.Баттулга нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болж буйг УИХ албан ёсоор баталгаажууллаа.
Үүний дараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11:40 минутад эхлэхээр тусгасан. Гэвч чуулганы хуралдаан сунжирч байгаа тул тангараг өргөх ёслолын цагийг хойшлуулахаар болж байна.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 96.5 хувиар тогтоолын төслийг батлав. Тогтоол ёсоор бол, тангараг өргөх ёслол нь энэ сарын 10-ны өдрийн 12:30 минутад байхаар өөрчлөгдлөө.
Тун удахгүй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны их танхимд 12:30 минутад тангаргаа өргөх нь.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал