Хилийн чанадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-07 21:58:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын саналыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд авсан.

Тэдгээр саналыг санал хураалт өндөрлөсний дараа буюу 22.00 цагаас тоолж эхэллээ. Зургадугаар сарын 26-нд болсон санал хураалтад нийт 7000 гаруй иргэн оролцохоор урьдчилан бүртгүүлсэн ч 4714 нь саналаа өгсөн.

Харин энэ удаагийн санал хураалтад 2699 сонгогч саналаа өгч, сонгогчдын идэвх эрс буурчээ. Сонгуулийн Ерөнхий хороонд яг одоо гадаад дахь иргэдийн саналыг автомат төхөөрөмжид уншуулж байгаа бөгөөд эдгээр саналыг өнөөдөр саналаа өгсөн нийт иргэдийнх дээр нэмж тооцох юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ