Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд эргүүлээ үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-03 12:06:48

ВАШИНГТОН. /TASS/. Хэдийгээр Бээжингийн эрх баригчид эсэргүүцэж байгаа ч АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлуудын ойролцоо тогтмол эргүүл хийнэ. Энэ тухай Пентагоны төлөөлөгч Америкийн эскадрын мина тээгч “Лассен” хөлөг онгоц нэвтэрсэнтэй холбоотойгоор саяхан энэ бүс нутгийн түгшүүртэй байдал хурцадсанд тайлбар өгөхдөө мэдэгджээ.

Түүний хэлснээр, маргаантай байгаа арлаас 22 гаруй км-ийн зайд эргүүл хийнэ. “Бид улиралд хоёр удаа эсвэл үүнээс арай олон удаа эргүүл хийх бодолтой байгаа” гэж Америкийн цэргийн байгууллагын нэрээ нууцлахыг хүссэн төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

АНУ Хятадын байр суурийг үл харгалзан Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлогын гол зөвлөх Бен Родс Вашингтонд болсон цэрэг-улс төрийн  бага хуралд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.  

Америкийн Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч "Лассен" онгоц долоо хоногийн өмнө Хятад улс өөрийн газар нутгаа гэж үздэг Өмнөд Тэнгисийн Спартли /Наньша/ бүлэг арлын Суби шүрэн арлын 22 км-ын бүсэд нэвсэрсэн юм. Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яам Бээжин хотод суугаа АНУ-ын Элчин сайд Макс Бокусыг дуудаж, дээрх үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ