Сэлэнгэ аймагт санал хураалт 12.00 цагийн байдлаар 18 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-07 14:53:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалт 12.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 18 хувьтай байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтанд бичигдсэн нийт 70022 хүн энэ удаагийн сонгуульд санал өгнө. Өдрийн 12.00 цагийн байдлаар аймгийн нийт 58 хэсэгт 14323 хүн саналаа өгөөд байна. Энэ нь өмнөх 26-ны өдрийн сонгуулийн ирцтэй харьцуулахад 6 хувиар дутуу байгаа аж.
Өчигдөр өглөө 08.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд зохион байгуулсан зөөврийн санал авах хайрцгаар нийт 680 хүн санал өгөх хүсэлтээ ирүүлснээс 615 хүн саналаа өгчээ. Сэлэнгэ аймгийн тухайд өглөө 07.00 цагт санал хураалт эхлэхэд Зүүнбүрэн суманд Иргэний бүртгэлийн санал хураах машин гацсан аж. Үүнийг аймгийн төвөөс инженер техникийн хүмүүс очиж засварлаад 1.30 минутын дараа хэвийн ажиллагаанд оруулжээ. Энэ байдлаас өөр ямар нэгэн гомдол санал одоогоор гараагүй, санал хураалт хэвийн явагдаж байгаа мэдээллийг аймгийн сонгуулийн хорооноос өглөө.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ