Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ДБНХ-ны сургалтыг удирдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны дасгалжуулагчдын сургалтыг удирдахаар томилогджээ.
United World Wrestling, ДБНХ-ноос АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр багийн дүнгээр эхний 8 байрт шалгарч ирэх оны Дэлхийн цомын АШТ-д оролцохоор шалгарсан багуудын дасгалжуулагч нарын сургалтыг хийхээр шийдвэрлэжээ.
Уг сургалтыг Японы Токио хотод 12 дугаар сарын 4-6-нд “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд хийх юм. Уг сургалтыг удирдахаар ДБНХ-ноос томилогдсон дэлхийн шилдэг дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр багтжээ. Тэрбээр АНУ-ын үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнерийн хамт эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын сургалтыг удирдана.
Харин сонгодог барилдааны дасгалжуулагч нарын сургалтыг Болгарын иргэн, АНУ-ын дасгалжуулагч Иван Иванов явуулах юм. Мөн видео дүн шинжилгээг Мексикийн дасгалжуулагч Давид Лопес, ХБНГУ-ын дасгалжуулагч Гарольд Туннеманн нар хийхээр болжээ. ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлөөс Туркийн иргэн Ибрагим Кикоглю очих юм.
Д.Өлзий