Иран: Цөмийн гэрээг хэрэгжүүлж эхэлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-03 10:44:35

ТОКИО. /NHK/. Цөмийн хөтөлбөрийн гэрээг Иран хэрэгжүүлж эхэлсэн гэж тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи Токио хотод байх үеэрээ мэдэгджээ.

Уран баяжуулахад ашигладаг центрифугийн тоог аль хэдийн багасгаж эхэлсэн гэж Салехи мэдэгдэв. Мөн тэрбээр, Ираны талаас гэрээг хэрэгжүүлэхэд хоёроос хоёр сар хагасын хугацаа шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг тус улс болон “5+1” бүлэг өнгөрсөн долдугаар сард байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, хариуд нь тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлах болсон билээ.

Харилцан тэнцвэртэй байхын тулд Өрнөдийн орнууд гэрээг мөн хэрэгжүүлнэ гэсэн баталгаа гаргаж өгөхийг Салехи уриалсан байна.

Мөн тэрбээр, бизнесийн шинэ боломжууд хайсан олон улс Ирантай холбоо тогтоож эхэлсэн гэж мэдэгдээд, Иранд хөрөнгө оруулалт хийж, янз бүрийн салбарт хамтран ажиллахыг Японд уриалжээ. Тухайлбал, Японы автомашин үйлдвэрлэлийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийг экспортлох болон цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааны туршлага солилцох хүсэлтэй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ