Сумдын наадмын товыг хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-05 14:02:40
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт болохтой холбогдуулж Дорноговь аймгийн сумдын наадам хойшлогджээ.
Аймгийн Засаг даргаас сонгуулийн санал хураалтад сонгогчдыг оролцуулах, ирц бүрдүүлэх зорилгоор сумдын Засаг дарга нарт баяр наадмыг зохион байгуулах хуваарийг түр хугацаагаар хойшлуулах талаар чиглэл өгсөн байна. Нийт сумдын наадам дахин санал хураалтын дараа буюу долдугаар сарын 08-наас 10-ны хооронд болохоор тов гарчээ.
Өмнөх хуваариар Мандах, Өргөн сумын баяр наадам долдугаар сарын 04-нөөс 05-нд Эрдэнэ Улаанбадрах сумын баяр наадмыг долдугаар сарын 05-наас 06-нд, Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Замын-Үүд, Хөвсгөл, Хатанбулаг сумын наадмыг долдугаар сарын 06-наас 07-нд, Иххэт, Сайхандулаан сумын наадмыг долдугаар сарын 07-ноос 08-ны өдөр тус тус тэмдэглэхээр товлоод байсан юм. Харин аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28,29-нд зохион байгуулна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ