Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-05 07:17:01
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2017 оны 07 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 
 
Холбоотой мэдээ