Гадаадад суугаа монголчуудын санал хураалт эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-04 11:56:39
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын хүрээнд гадаадад байгаа монгол иргэдийн саналыг авах ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ.
            Өнгөрсөн сарын 26-нд орон даяар болсон санал хураалтын дүнд МАН, АН, МАХН-аас нэр дэвшсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар олонхийн саналыг авч чадаагүй. Иймээс СЕХ-ноос хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэрлэсэн юм. Санал хураалтыг 33 улс дахь 45 салбар комисс зохион байгуулах бөгөөд гадаадад суугаа нийт 130 гаруй мянган монгол иргэдээс 7209 нь санал өгөхөөр бүртгүүлжээ. Санал хураалт хоёр өдөр үргэлжилж, энэ сарын 5-нд өндөрлөнө.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд