“Тайтгаруулагч эмэгтэйчүүдийн” асуудлыг яаралтай шийдэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-02 16:40:46

ТОКИО. /BBC/. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армийн эмсийн хүрээлэнд хүчээр ажиллахаас аргагүйд хүрч байсан солонгос эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгох тухай хэлэлцээг түргэтгэх тохиролцоонд Өмнөд Солонгос болон Японы эрх баригчид хүрчээ.

Энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Бак Гын Хэтэй уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна. Тус хоёр орны удирдагчид сүүлийн гурван жилд анх удаа уулзсан юм.

Япончуудын нэрлэснээр “тайтгаруулагч эмэгтэйчүүдийн” асуудал нь хоёр орны харилцаанд учирч буй ноцтой саад тотгор юм гэж Пак Гын Хэ мэдэгджээ. 

Түүхчдийн мэдээллээр, Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд голдуу солонгосчууд болох 200 мянга гаруй эмэгтэй япон цэргүүдийн бэлгийн боолчлолд өртжээ.

Хэдийгээр Токиогийн эрх баригчид албан ёсоор уучлалт хүссэн боловч Японы олон улс төрч эзэн хааны армийн цэргүүдийн үйлдсэн хэргийн хариуцлагыг хүлээхээс татгалздаг.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ