Ногооны зооринд хоёр хүн угаартаж амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-03 13:14:44
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн долоо хоногт 100 бүртгэгдсэнээс золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол гурав бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. 

Аймгийн Цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт хүний амь нас хохирсон тохиолдол зургаа, ой хээрийн түймэр болон ахуйн гал түймэр гурав, өмчлөх эрхийн  эсрэг  гэмт хэрэг тав, танхайн гэмт хэрэг тав тус тус бүртгэгджээ.

Голын усанд осолдож нэг хүн амиа алдсан бол хоёр хүн ногооны зооринд угаартаж амь нас алдсан золгүй хэрэг өнгөрсөн долоо хоногт гарав. Өнгөрсөн сард энэ төрлийн гэмт хэрэг ганц бүртгэгдэж байжээ. Энэ мэт иргэд өөрсдийн санамсар болгоомжгүйгээс болж амь насаараа эрстэх тохиолдлууд  гарч байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Иймд цаашид аялал зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан иргэд сонор сэрэмжээ дээшлүүлж анхаарал болгоомжтой байхыг албаныхан зөвлөж байна.

Өнгөрсөн сараас өнөөдрийг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт 22 гэмт хэрэг гарсан бөгөөд эдгээр гэмт хэргүүд одоогоор хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 49,7 хувьтай байгааг Цагдаагийн газраас мэдээллээ. 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ