“Иргэдийг гамшгаас хамгаалах дадлага сургалтын цогцолбор” нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-01 11:42:34
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт болон үйлдвэржилт, дэд бүтцийн чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 140 төсөл ирснээс шаардлага хангасан 189.3 сая төгрөгийн 37 төслийг дэмжигдэж санхүүжилт олгосон. Энэхүү төслийн нэг нь аймгийн Онцгой Байдлын газраас хэрэгжүүлж байгаа “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох сургалтын цогцолбор” байгууламжийн барилгын ажил багтаж ажил нь дуусч нээлтээ хийв.
Аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр: “Монгол Улсдаа анх удаа баригдаж байгаа цутгамал бетон суурь, карказ дүүргэлтийн блокон хана цутгамал бетон дээвэртэй сургалтын зориулалтын барилга. Тус барилга нь гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинээр баригдаж байгаа депогийн ар талын талбайд байгуулагдлаа. Цогцолбор маань дөрвөн давхар барилгын стандартаар баригдсан утааны камер, газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах, аврах дэр ашиглаж аврах ажиллагааг зохион байгуулж буулгах, аврах хоолой ашиглаж авралтын үйл ажиллагаа явуулах зэрэг хэсгээс бүрдэж байна. Шинэ төв нь ашиглалтад орсноор бидний ирээдүй болсон үр хүүхдүүд оюутан сурагчид, гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах чадвар мэргэжлийг бататгаж дадал хэвшил болгох ач холбогдолтой. Мөн цаашид бид байгууламжийн гадна хойд ханыг ашиглаж ханан хад буюу уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд аврах баг ажиллах дадлага сургууль хийх зориулалттай авиралтын ханан хад бүхий бартаат хэсгийг байгуулахаар төлөвлөж байна” гэв.
                                                                                                                                                        Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ