Бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-30 18:06:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар “Бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад цагаан идээ, хүнс, дэлгүүр, оёдол, түүхий эд, ноос ноолуур, эсгий гар урлалын,  барилгын гээд чиглэл бүрийн 60 гаруй бизнес эрхлэгчид ирсэн юм.

Энэ уулзалтын үеэр ХАА-н чиглэлээр хонины үслэг нэхий, хурга, ишигний арьсыг үйлдвэрлэлийн болон уламжлалт аргаар боловсруулах бага оврын 20 тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд бэлэн болсон тухай, газар тариалангийн салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийж, тариалалт хийх га талбайг 4000 байсныг энэ жил 10,000 гаруй болгосон, 2017 онд Архангай аймагт хэд хэдэн эх үүсвэрийн нийт 2,5 тэр бум төгрөгийн  зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчдэд 2-20 сая төгрөгийг бага хүүтэй зээл олгохоор болсон тухай мэдээлэл хийлээ.

Архангай аймаг орон нутгийн зүгээс бизнесээ өргөжүүлэх болон шинээр эхлүүлэх, аймгийн үйлдвэрлэлийн бүсүүдэд тохирсон бизнес эрхлэх иргэдийг бодлогоор бүрэн дэмжинэ гэдгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлэв.

Архангай аймгийн хэмжээнд татварын хэлтэст бүртгэлтэй хүнсний үйлдвэрлэл, модон эдлэл, ХАА, барилга, газар тариалан, эсгий эдлэл, арьс, суран эдлэл гэсэн чиглэлийн нийт 245 иргэн, ААН жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ