Хятадын зорчигч тээврийн анхны нисэх онгоц үйлдвэрээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-02 15:10:33

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадуудын бүтээсэн “C919” зорчигч тээврийн анхны нисэх онгоц Шанхайн үйлдвэрээс өнөөдөр гарсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

“Хятадад анх удаа бүтээсэн зорчигч тээврийн “C919” онгоц даваа гарагт Шанхайн үйлдвэрээс гарлаа” гэж Синьхуа агентлаг болон телевизийн “CCTV” суваг мэдээлсэн байна.

“C919” нь бизнес ангиллын 158 зорчигчийн суудалтай, 4075 км зайг туулах чадвартай нисэх онгоц бүтээх Хятадын анхны төсөл юм. Уг төслийг “COMAC” /Commercial Aircraft Corporation of China/ корпораци барууны нийлүүлэгчдийн өргөн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа юм.

“C919”-ийн анхны туршилтын нислэгийг ирэх онд үйлдэхээр төлөвлөжээ. Харин гурван жил туршилтын нислэг үйлдсэний дараа л арилжааны зорилгоор ашиглаж эхэлнэ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

“COMAC” 21 захиалагчаас 517 агаарын хөлөг бүтээх захиалгыг хэдийн авсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ