Сумын наадамд шөвгөрсөн бөхчүүд аймагтаа ирж барилдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-28 17:10:44
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймаг үндэсний их баяр наадамаа долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн наадам ард түмэндээ найруулсан жүжиг биш, үндэсний бөхийн шударга барилдааныг үзүүлнэ хэмээн аймгийн Засаг дарга мэдээллээ. Харин Завханы 24 сумын наадмыг долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж шөвгийн  наймд үлдсэн бөхчүүдийг аймгийн наадамд барилдуулахаар болжээ. Аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан баяр наадам зохион байгуулах комисс, долоон салбар хороотойгоор байгуулагдаж тус тусын үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаж байна. Харин 7-р сарын 22-25-ны өдрүүдэд Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуур дээр болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч нар долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 10:00 цагт уулзалт зохион байгуулж байхаар болжээ. Түүнчлэн “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа, албан байгууллагуудын удирдлагууд хариуцсан ажлаа цаг алдалгүй, үр дүнтэй хийхийг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ