14 мянга 600 гаруй сонгогч саналаа өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-26 18:18:49
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн 15 суманд ажиллаж байгаа санал авах 46 байранд 18 цагийн байдлаар нийт 14 мянга 677 сонгогч саналаа өгөөд байна. Нийт 29 мянга 275 сонгогчийн нэрс жагсаалтад бичигдэж, санал авах байруудад хүргэгдсэн юм.
Саналаа өгсөн сонгогчдын 2046 нь 18- 25 насны залуус байна. 26- 40 насны 4476, 41- 55 насны 4486,  56- аас дээш насны 3590 сонгогч тус тус санал өгчээ. 
Дэлгэрхангай суманд санал хураалтын явц хамгийн өндөр буюу 58 хувьтай гэж 17 цагийн байдлаар сонгуулийн хоро мэдээлсэн. Тус суманд санал авах 2 байр ажиллаж байгаа бөгөөд энд  нийт 1432 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн. Үүнээс 889 сонгогч саналаа өгөөд байна. 
Тус сумын сонгогчид 2013 оны сонгуульд ч идэвхи өндөртэй саналаа өгч, энэ цаг мөчид сонгогчдын нь 65 хувь саналаа өгөөд байсан юм. 
Холбоотой мэдээ