Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос гуравдугаар сургуульд очиж саналаа өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль маргааш орон даяар болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд төрийн өндөрлөгүүд хэдэн цагаас хаана очиж санал өгөх тов гарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 минутад Монгол-Оросын 3 дугаар сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгнө.
УИХ-ын дарга М.Энхболд 23 дугаар дунд сургууль дээр 09:20 минутад очиж, санал өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа 11.40 цагт "Шинэ Монгол" дунд сургууиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731 дугаар хэсэг дээр санал өгөх ажээ.
Б.Туул