БНХАУ -ын ГХ-ны дэд сайд Өмнөд Хятадын тэнгисийн талаарх байр сууриа илэрхийлэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-06-25 13:59:14
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Жан Е Суй “Дэлхийн Энх тайвны форум”-ын үеэр Өмнөд Хятадын тэнгист бусад улс орны зүгээс дураар нэвтэрч, улс орны бүрэн эрх, аюулгүй байдалд халдсан явдлыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
 Тэрээр хэлсэн үгэндээ, “Бүс нутгийн орнуудын хүчин чармайлтын ачаар Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал тайван, тогтвортой байсаар ирсэн. Хятадын тал олон улсын далайн эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэдэг төдийгүй АСЕАН-ийн орнуудтай Өмнөд Хятадын тэнгисийн журмыг нэгдсэн байр суурьтайгаар тогтоосон. Цаашид ч мөн АСЕАН-ий орнуудтай  харилцан хүндэтгэлтэй, хамтарсан тохиролцооны үндсэн дээр дахин журам баталж, Өмнөд Хятадын тэнгисийг энх тайван, нөхөрлөл, хамтын ажиллагааны “талбар” болгох хүсэлтэй байна” гэв.
А.Анхбаяр
Эх сурвалж: huanqiu.com
 
 
Холбоотой мэдээ