Үүлэнд нөлөөлж 23 пуужин харважээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-22 12:37:19
Архангай /МОНЦАМЭ/. Хуурайшилт өндөр, гандуу байгаатай холбоотойгоор аймгийн Цэцэрлэг бороо Экспидец өнгөрөгч 5 дугаар сарын 13-наас энэ сарын 19-ний хооронд 9 удаа ажиллаж 23 пуужин харваж үүлэнд нөлөөлсөн байна. Эдгээрийн зарим нь үр дүнгээ өгч, ялангуяа тариалангийн бүс нутгаар бороо оржээ.  

Архангай аймгийн ихэнх нутгаар салхи шуурга ихтэй, зарим үед 16-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилж, хүчтэй шороон шуурга шуурч, агаарт 30 градусаас дээш, хөрсөнд 52,0-61,0 градус хүрч халж байгаа нь зуншлагын байдалд тааламжгүй нөлөө үзүүлж, хуурайшилт өндөр хэмжээнд байгааг УЦУОША-наас мэдээллээ.

Бэлчээрийн ургамал  5 дугаар сарын сүүлчээс 6-р сарын 10-ны байдлаар нутгийн 35 орчим хувд сайн, 60 гаруй хувь нь дунд буюу гандуу байжээ. Харин 6-р сарын 20-ны байдлаар бүх нутгаар гандуу  гэсэн үзүүлэлт гарчээ. Бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг 2016 оныхтой харьцуулахад “муу” гарчээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ