Нэр дэвшигч хандив авсан эсэхийг шалгуулна гэв
[1507871068] Ерөнхийлөгч - 2017
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Олон нийт-иргэний хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан нар өнөөдөр мэдээлэл хийв.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын иргэнээс их хэмжээний хандив авсан байж болзошгүй мэдээлэл гараад байгааг онцлоод мэдээллийн үнэн эсэхийг яаралтай шалгаж тогтоох шаардлагатай гэв. Хэрэв энэ мэдээлэл худал бол нэр дэвшигчийн нэр хүндийг, цаашлаад МАХН-ын гишүүд дэмжигчдийг гутаасан үйлдэл болно, хэрэв Сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдвол хуулийн дагуу нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч, авсан хандивыг Төрийн санд шилжүүлэх шаардлагатай гэж байлаа. Тиймээс үнэн бодит байдлыг шалгаж тогтоож өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газарт хандаж хүргүүлж байгаа аж.
Сонгуулийн тухай хуулийн 49.2-т заасан “хандивлагч нь хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн байна” гэж заасан байдаг бөгөөд иргэн 3 сая хүртэл, аж ахуйн нэгж 10 хүртэл сая төгрөгийн хандив өгөх боломжтой, харин гадаадын иргэн, хуулийн этгээдээс хандив авахыг хориглодог юм.

М.Жавзмаа