УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-02 09:21:57

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байх сууриа нэгтгэнэ.

УИХ дахь АН-ын бүлэг "А" танхимд, МАН-ын бүлэг "Б" танхимд, "Шударга ёс" эвслийн бүлэг "В" танхимд хуралдах бол Бие даагч гишүүдийн зөвлөл уламжлал ёсоор 11.00 цагт "Г" танхимд мэдээлэл хийх юм.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн багц хуулиудаас гадна “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ