Нялхсын эндэгдэл 87 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 23:49:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд  энэ оны эхний 5 сарын байдлаар 1089 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 159 тохиолдол буюу 14,6 хувиар буурсан байна. Нялхсын эндэгдэл 24 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21 тохиолдол буюу 87,5 хувиар буурчээ. Нялхсын эндэгдлийн 33,3 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа гэнэ.
Харин нас баралт 305 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 46 тохиолдолоор буурчээ. Нийт нас баралтын 23,1 хувь нь эмнэлэгт нас барсан үүнээс 32,1 хувь нь хоног болоогүй нас баралт байгаа бол  осол гэмтлийн нас баралтын 40 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 6 тохиолдол, хорт хавдрын нас баралт 65 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 19 тохиолдолоор тус тус буурчээ. Аймгийн хэмжээнд 678 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 638 тохиолдол буюу 94,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг мэдээллээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ