Яргуй наадамд 60 гаруй хүүхэд 15 төрлөөр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 14:47:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүр хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлж олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг хүүхдийн урлагийн "Яргуй-2017" наадам "Уран дөш" зусланд болж 60 гаруй хүүхэд 15 төрлөөр өрсөлдөв.

Наадмын үеэр  Гранпри цомын эзнээр "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн "Далайн аялгуу" найрал дууны хамтлаг, "Шилдгийн шилдэг" авъяастан сурагчаар Тосонцэнгэл сумын Б. Гэрэлт-Од, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн Ану-Үжин, "Шилдэг"-ээр Цагаан-Уул сумын Ё.Даваасүрэн, Н.Лхамсүрэн,"Эрдмийн далай" цогцолбор сургуулийн хөгжмийн хамтлаг, тусгай байрт Тосонцэнгэл сумын Ж. Мөнхтүвшин, Цагаан-Уул сумын Д.Солонго, Тосонцэнгэл сумын Л.Лхасүрэн, Шинэ-Идэр сумын Б.Нямбаатар, Тариалан сумын Н.Болоржин нар тус тус шалгарлаа.
Наадмыг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, хүүхдийн "Уран дөш" зуслан, хөгжмийн багш нарын холбоо хамтран зохион байгуулав. Энэ удаагийн наадамд оролцож байгаа хүүхдүүд хувас жигд, ур чадварын хувьд ч өмнөх жилүүдээс сайн бэлтгэлийг өндөр түвшинд хангасан байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ