Өмнөговь аймгийн залуучуудын суурь судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 14:20:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" -ийн санхүүжилтээр тус аймгийн "Төгс голомт" ТББ “Залуу манлайлагч” төслийг  хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд  Өмнөговь аймгийн залуучуудын суурь судалгааг хийсэн нь орон нутгийн төвшинд залуучуудын асуудлыг судалж буй анхны суурь судалгаа юм. Энэхүү судалгаанд тус аймгийн 15 сумын 15-34 насны 650 залууг санамсаргүй түүврийн аргаар оролцуулсан байна. Суурь судалгааг залуучуудын асуудлыг залуучуудын үнэт зүйл, залуучуудын боловсрол, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын хөдөлмөр эрхлэлт амжиргаа, залуучуудын гэрлэлт, гэр бүл төлөвлөлт, залуучуудын аюулгүй байдал ба гажуудал, залуучуудын нийгэм улс төрийн оролцоо, бүл олон нийт, залуучуудын мэдээллийн эх сурвалж гэсэн 8 бүлгийн хүрээнд нарийвчлан хийсэн байна. Судалгааны багийнхан одоо дүнгээ нэгтгэх, гарын авлага болгон хэвлүүлэх зэрэг ажилдаа ороод байгаа ажээ. 
Судалгааг Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн судлаачид хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуучуудын хүсэл зориг, хөгжлийн хэрэгцээг судлах нь нийгмийн бодлого боловсруулахад томоохон эх сурвалж болох ач холбогдолтой гэж тэд үзэж байна. Шинэ мянган гарснаас хойш 17 жилийн хугацаанд Монгол Улс залуучуудын хөгжлийн хэрэгцээг судалсан суурь судалгааг хуруу дарам цөөн хийсэн бөгөөд аймгийн хэмжээнд тусгайлан залуучуудаа судлан орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх залуучуудын бодлого тодорхойлж байгаа эхний сайн туршлага нь Өмнөговь аймаг болж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн 
Холбоотой мэдээ