Япон цэргийн гэрэлт хөшөөний цогцолборыг Цэцэрлэгт хүрээлэн болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборт 20 ширхэг Сакура тарив.
Сакура тарихад Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон Япон улсын Өмнөд Азийн Найрамдалын Холбооны Олон нийтийн эрх ашгийн сан, МУЗН, “Шинэболд” компанийн төлөөлөл оролцов.
Талууд цаашид Сакура тарих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборыг Цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд