МӨХ, НЗДТГ хамтран иргэдэд үнэгүй зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-19 13:33:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/  “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, НЗДТГ хамтран  сар бүр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ  сарын  өдөрлөгийг ирэх  21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Оргил” салбаруудад  зохион байгуулна. Өдөрлөгүүд  09.00-17.00 цагийн хооронд болох тул иргэд та бүхэн ирж зөвлөгөө авна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, МӨХ-оос мэдээллээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ