Төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөг зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-19 10:35:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төрийн байгууллагууд Улсын баатар М.Жанчивын талбайд аймгийн засаг даргын баталсан удирдамжийн дагуу нээлттэй хаалганы өдрийг гурван өдөр зохион байгууллаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, шинээр гарсан хууль, журмыг сурталчлан таниулах, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх, тэднээс гаргасан шинэлэг санаа санаачлагыг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор явуулсан энэ өдөрлөгт  29 агентлаг, газрууд оролцож төрийн үйлчилгээг хүргэжээ.

Албан газар байгууллагууд иргэдийн саналыг хүлээн авч, тухайн салбарынхаа чиглэлийн хууль журмуудын талаар тайлбар өгч, иргэдийн хүссэн үйлчилгээг хуулийн дагуу үзүүлж зөвлөгөө өгөх зэргээр ажилласан байна.

                                                                                                                     Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ