Санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод өнөөдрөөс хүргүүлж эхэлжээ.
Төлөвлөгөө, хуваарийн дагуу эхний удаад Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн сонгуулийн хороодын төлөөлөлд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өгчээ. Тэдгээрийг санал авах байранд тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэж байгаа аж.

Н.Туяа