"Жаахан шарга" театрын уран бүтээлчид урд хөршид ардын урлагаа сурталчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунд хоёр сарын хугацаанд Монгол ардын урлагийн онцлогийг харуулсан бүрэн хэмжээний тоглолт хийнэ. Тус тоглолт нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолт амжилттай сайн болвол 4-5 жилийн урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм байна.
ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Өвөрмонгол хил хязгаар орны тал нутгийн соёл жуулчлал, аж үйлсийн хөгжилтийн компани, "Жаахан шарга" театр хоорондын байгуулсан гэрээний дагуу энэхүү ажил нь зохион байгуулагдаж байгаа юм. "Жаахан шарга" театрын 35 уран бүтээлч 70 минут үргэлжлэх тоглолтыг өдөрт хоёр удаа, нийт 60 хоногийн турш тус нутгийн ард иргэдээс гадна, гадны олон мянган жуулчдад толилуулна. Тоглолтод театрын мэргэжлийн уран бүтээлчдээс гадна МСҮТ-ийн хөгжим, бүжгийн ангийн оюутнууд мөн оролцох юм.
“Энэхүү тоглолт маань анх удаа хийгдэж багаа хэдий ч соёл урлагаар дамжуулж хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцаа илүү батжих учиртай. Нөгөө талаараа жар хоногийн турш өдөр бүр тоглолттой байна гэдэг маань манай уран бүтээлчдийн чанар, чансааг сорих, дээшлүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Уран бүтээлчдийн байрлах байр, хоол унаа бүх зүйл цаанаасаа. Гагцхүү бид сайн тоглолт үзүүлэх хэрэгтэй. Тиймээс бэлтгэлээ өдөр бүр л хангаж байна. Бидний очих газарт жуулчид ихээр цугладаг юм байна лээ. Тэгэхээр дан ганц Өвөрмонголчууд, Хятадуудад бус олон орны иргэдэд өөрсдийн соёл урлагаа сурталчлах том боломж юм. Анхны тоглолт чанартай сайн болвол бид дахин урт хугацааны гэрээ байгуулах болно...” хэмээн "Жаахан шарга" театрын дарга Б. Батсайхан хэллээ.
Тоглолтын ерөнхий найруулагчаар УГЗ Л.Гомбосүрэн ажиллаж байна. Тоглолтын багийнхан 06 дугаар сарын 15-ны өдөр замдаа гарна.

Т. Одончимэг