Байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-12 15:46:24
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумд Байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нэртэй төсөл хэрэгжихээр боллоо.
Тус төслийг Завхан аймаг дахь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөл, Завхан сонин, CEDAW-WATCH Төрийн бус байгууллага, Цэц билэгт үйлс Төрийн бус байгууллагууд хамтран тавдугаар сарын 23-аас наймдугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь уул уурхайн бүс нутагт амьдарч буй иргэдэд байгаль орчинд ээлтэй хүний эрхэд суурилсан хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бий болгох зорилготой ажээ. Төслийн хүрээнд Дөрвөлжин сумын уул уурхайн бүсд ажиллаж амьдарч буй 100 эмэгтэйгээс уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчин, хүний эрхэд хэрхэн ямар сөрөг нөлөл үзүүлж буй талаарх тандалтын судалгаа авч 20 эмэгтэйг чадавхижуулах ажээ. Мөн  эмэгтэйчүүдийн нөлөөллийн бүлгүүдийг шинээр байгуулж  уул уурхайн үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх юм байна.
Дашрамд Завханы Дөрвөлжин сум нь уул уурхайн компанитай цорын ганц сум бөгөөд тоосонцор их, цианит алдсан, малын уушиг өвчилж байгаа гэхчлэн иргэд малчдын гомдол өмнө нь гарч байсан газар нутаг билээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ