Парисын гэрээнээс гарах болно гэдгээ АНУ дахин мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-12 09:40:15
ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнд оролцохгүй гэдгээ АНУ дахин мэдэгдлээ.

Ням гарагт Италийн Бологна хотод болсон “Их-7”-гийн бүлгийн байгаль орчны сайд нарын уулзалтын эхний өдрийн дараа энэ тухайгаа мэдэгдсэн байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр тус улс Парисын гэрээнээс гарах болно гэдгээ зарласнаас хойш хийсэн анхны уулзалт ажээ.

Ням гарагт болсон уулзалтын  үеэр, Парисын гэрээнээс гарах тухай Д.Трампын төлөвлөгөөг бид дагах болно. Парисын гэрээнээс гарсан хэдий ч АНУ нь байгаль орчныг хамгаалах асуудалд дэлхийг тэргүүлэн оролцох улс орон хэвээр байх болно гэж АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлагийн дарга Скот Прут мэдэгдсэн байна.  

Гэвч АНУ-ын зүгээс чухам ямар тодорхой арга хэмжээ авах гэж байгаа тухай болон, яагаад Парисын гэрээнээс гарах болсон, мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тал дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухайгаа огт дурдаагүй байна. Харин уулзалтанд ирсэн бусад олон оролцогчид Парисын гэрээнд нэгдэн ажиллахыг уриалсаар байна. Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд энэхүү гэрээний гадна “Их-7”-гийн бүлгийн гүрнүүд хэрхэн АНУ-тай хамтран ажиллах тал дээр голчлон ярилцаж тохирох хэрэгтэй гэж тэд үзэж байна. 

Х.Сарнай 
Холбоотой мэдээ