Архангай аймагт тариалалт 102 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-09 14:21:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар нийтдээ 10294 га талбайд тариалалт хийнэ. Энэ сарын 06-ны байдлаар 7710 га талбайд үр тариа, 390.7 га талбайд төмс, 145.6 га талбайд хүнсний ногоо, 1422.1 га талбайд тэжээл, 830 га талбайд тосны ургамал тарьжээ. Өөрөөр хэлбэл 10490 га талбайд тариалалт хийж, хаврын тариалалт 102 хувьтай байна. Үр тариа тариалалт бүх сумдад дууссан. Харин ногоон тэжээл тариалалт үргэлжилж байгаа юм байна.

Энэ жил тариалсан талбай өмнөх оноос 40 хувиар өссөн дүнтэй байна. 2017 онд нийт 9610 га талбайд уринш хийхээр төлөвлөн ажилдаа ороод байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ