Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-09 11:17:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 6-нд болсон. Тус зөвлөгөөнөөс Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгон оруулж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс Н.Чинбатыг ажлаа аваад улстөржилгүй ажиллахыг захилаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонхи дэмжсэн юм.

Б.Туул

Холбоотой мэдээ