"Багш шавийн уулзалт" зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойтой холбогдуулан тус сургуулийн "Төгсөгчдийн холбоо"-ноос Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа төгсөгчдийн уулзалтыг аймаг бүрт зохион байгуулж байна.
АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны Олон улсын сургуулийн захирал Д.Цэрэндагваар ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Увс, Баян-Өлгий аймгуудад "Багш шавийн уулзалт" зохион байгуулсны дараа энэ сарын 3-4 ний өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.
Төгсөгчдийн уулзалтын багийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн АУ-ны Академийн гишүүн, академич АУ-ны доктор профессор Г.Батбаатар, Монгол Улсын ШУА-ийн гишүүн, Академич, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан АУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор профессор Н.Сүмбэрзул нарын 10 гаруй эрдэмтэн багш нар багтжээ.
"Багш шавийн уулзалт"-ын нээлтийн арга хэмжээнд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал нарын албаны хүмүүс оролцлоо. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 1166 эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд үүний 90 гаруй нь АШУҮИС-ийн төгсөгчид аж.
Уулзалтын үеэр хөдөө орон нутагт үр бүтээлтэй ажиллаж,хүн ардынхаа эрүүл энхийн үйлсэд хүчин зүтгэж, ажил мэргэжилдээ өсөж яваа Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн их эмч Т.Баяртогтох,н.Нансалмаа нарт клиникийн профессор цол хүртээх ёслол болсон юм.

А.Бямбасүрэн