Д.Трамп ХМТ-ны захирлаар Кристофер А.Врэй-г томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-07 20:24:38
ВАШИНГТОН. /VOA/. Холбооны мөрдөх товчнооны /ХМТ/ захирлаар хуульч мэргэжилтэй Кристофер А.Врэй-г томилж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

ХМТ-ны захирал Жеймс Коми-г Д.Трамп өнгөрсөн сарын эхээр огцруулсан билээ. Тэр үеэс хойш энэ суудал эзэнгүй байсан юм.

А.Врэй нь АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж У.Бушийн засгийн газрын үед /2003-2005/ ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байжээ.

Д.Трамп өнөөдөр твиттерт жиргэхдээ түүнийг “өөгүй хүн” гэж тодорхойлсон байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ