Хүүхэд бүр гадаад хэл сурахдаа ахиц гаргах боломжийг бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-07 16:51:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт хүүхэд бүр гадаад хэл сурахдаа ахиц гаргах боломжийг бүрдүүлж эхлээд байна.
Өмнөговь аймгийн хамгийн отгон сургууль буюу Даланзадгад сумын  дугаар сургуулийн англи, орос хэлний танхимуудыг тохижуулж эхлээд байгаа ажээ. Тус сургуулийн захирал Одбаяр ярихдаа "Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадаад хэлний танхимуудыг тохижуулах ажил эхлээд байгаа. Үүнд тусгай программ бүхий 25 компьютер, ширээ сандал, чихэвч, дотоод сүлжээ зэргийг хийх юм" гэлээ. Тухайн танхимыг тохижуулснаар хүүхэд бүрийг ямар түвшинд байгааг багш хянах боломжтой болох бөгөөд гадаад хэл сурч буй хүүхдүүд түвшин бүрээр өөрийгөө ахиулах боломжтой болж байгаагаараа онцлог гэнээ. Тэд англиа орос хэлийг сонсож, ярьж, тусгай тест бөглөн гадаад хэл сурах арга барилаа өөрчлөх ажээ. 

Мөн1200 хүүхдийн суудалтайтус сургуульд Өмнөговь аймаг, “Оюу толгой” ХХК хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 35 ширхэг компьютер, ухаалаг самбар бүхий мэдээлэл технологийн иж бүрэн танхимыг тохижуулан өгч, сурагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг илүү сайжруулсан билээ.
 

                                                                                                                               

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ