АНУ, Японы хамтарсан сургууль Өмнөд Хятадын тэнгист эхэллээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-29 16:21:07

ТОКИО. /TASS/. Америк-Японы тэнгисийн цэргийн сургууль Өмнөд Хятадын тэнгист эхэллээ. “NHK” телевизийн мэдээлснээр, уг сургуулилтад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний  нисэх онгоц тээгч атомын “Theodore Roosevelt” хөлөг онгоц тэргүүтэй цохилт өгөх баг болон Японы пуужин тээгч “Фуюзуки” хөлөг онгоц оролцож байна.

Сургуулилтын явцад цэргийн болон аврах ажиллагаа явуулах үед хамтран ажиллах тактикийг боловсруулна. Хамтарсан сургуулилтыг Хятадын эрх баригчдын хиймэл арлынхаа эргэн тойронд тогтоохыг оролдож байгаа 22 км-ийн хаалттай бүсээс зайдуу газарт хийж байгаа аж.

Урьд нь Америкийн “USS Lassen” цэргийн хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгисийн Спартли бүлэг арлын шүрэн хадуудын нэгийнх нь 22 км-ийн хаалттай бүсэд илэрхий нэвтрэн орсон юм. Бээжингийн эрх баригчид энд хөөрч, буух зурвас бүхий хиймэл арал барьж байгаа юм. Харин Вашингтоны эрх баригчид далай тэнгисийн тээврийн маш чухал зам дайрч өнгөрдөг, Өмнөд Хятадын тэнгисийн стратегийн чухал бүсэд газар нутгаа өргөтгөх оролдлогыг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаагаа дээрх байдлаар харуулахыг оролдож байна. Бээжингийн эрх баригчид АНУ-ын энэ үйлдлийг өдөөн хатгалга гэж мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ