Клинтон: Цаазаар авах ялыг хязгаарлах хэрэгтэй

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-10-29 15:08:25

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ цаазаар авах ялыг хэтрүүлэн хэрэглэлгүй, ховор тохиолдолд хэрэглэх хэрэгтэй хэмээн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон хэлжээ.

АНУ-д ийм ялыг хориглох хууль, эрх зүйн дарамт шахалт нэмэгдэж буй ч олон муж улс уг ялыг оноодог байна. Одоо 19 муж улс цаазаар авах ял шийтгэдэггүй, 31 муж улсад одоо ч тийм ял оноосоор байгаа юм.

“Цаазаар авах ялыг бүрмөсөн хориглохыг би дэмжихгүй, учир нь үхлийн ял авах ёстой санаанд багтамгүй, аймшигт хэргүүд гардаг. Тиймээс хязгаарлалт тогтоож, хааяа оноож байх нь зөв” хэмээн Английн Нью-Гемпшир мужийн Санкт-Ансельм коллежид болсон үйл ажиллагааны үеэр Хиллари хэлснийг “The Hill” сонин иш татлаа.

Цаазаар авамгүй хэрэгт уг ялыг оноож, олон хүнийг цаазаар авдаг зарим муж улсыг  2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Клинтон шүүмжилсэн байна.

1976 онд цаазаар авах ялыг сэргээснээс хойш тус улсад 1400 гаруй, энэ онд 24 иргэнийг цаазалжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ