Террорист халдлага үйлдэхээр завдсан хэргээр “Rock am Ring” рок наадмын хоёр ажилтныг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./TASS/. ХБНГУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Нюрбург сууринд болж буй нэртэй “Rock am Ring” рок наадамд үйлчилж буй пүүсийн хоёр ажилтанг саатуулжээ. Дээрх хоёр ажилтан уг наадмын талбай руу сэжиг бүхий зүйлийг авч орсон гэж Германы “Welt” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, дээрх хоёр баривчлагдсан этгээдийн нэг нь лалынхантай холбоо сүлбээтэй гэж сэрдэгдэж байгаа ба одоогийн байдлаар цагдаа нар байцаалт аваад байгаа аж.
Үүнээс өмнө дэлхийн хамгийн алдартай рок наадмыг террорист халдлага гарч болзошгүй байсны улмаас зогсоож байжээ. Германы цагдаа нар уг наадам болох талбайгаас үзэгчдийг гадагш гаргаж, одоо тэнд мөрдөн шалгалтын арга хэмжээг явуулж байгаа ажээ. .
Гурван өдөр үргэлжлэх уг наадмын тасалбарыг 87 000 гаруй хүн худалдан авчээ. Дөрвөн тайзан дээр нийтдээ дуу хөгжмийн 85 хамтлаг, түүний дотор die Toten Hosen, Rammstein, System Of A Down зэрэг алдартай хамтлагууд тоглох ёстой байжээ.

О.Барс